Би гүйсэн шүү
Би автобуснаас хоцрохдоо араас нь гүйж байгаад хоцормоор байна. Бүр хүрэхийн даваан дээр, хэдхэн алхмын зайтай, гараа сунгавал барьчихмаар ойрхон очоод хоцормоор байна.
Амьсгаа давхцаж, гар салганаж, хөлөө өвдтөл гүймээр байна. Шүдээ зуун, хамаг хүчээ шавхаж, цааш нэг ч алхаж чадахгүй болсон хойноо хүртэл дахиад ганц алхмаар байна.
Тэгээд хоцорчихвол яах вэ дээ.