Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 29

Paper & Tonic нь “Аугуст Ривэр” ХХК-ийн эрхлэн ажиллуулдаг бие даасан редакцийн платформ юм.

paperandtonic.com цахим хуудсыг ашиглах, бүртгэл үүсгэх болон төлбөртэй унших эрх авахдаа хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Paper & Tonic-ийн үйлчилгээ

Paper & Tonic нь нээлттэй болон төлбөртэй редакцийн агуулга нийтэлнэ.

Зарим бичвэрийг бүртгэлгүйгээр эсхүл үнэгүй бүртгэлээр унших боломжтой байж болох бол төлбөртэй агуулгыг тухайн үед санал болгож буй унших эрхийн нөхцөлийн дагуу нэвтэрсэн хэрэглэгч уншина.

Ямар агуулга нээлттэй эсвэл төлбөртэй байхыг Paper & Tonic редакцийн бодлогын хүрээнд тогтооно.

2. Бүртгэл

Хэрэглэгч бүртгэл үүсгэхдээ өөрийн тогтмол ашиглах боломжтой, үнэн зөв мэдээллийг оруулах үүрэгтэй.

Хэрэглэгч өөрийн бүртгэл болон нэвтрэх мэдээллийн аюулгүй байдлыг хариуцна. Нэг хэрэглэгчийн төлбөртэй унших эрхийг зориудаар олон хүнд дамжуулан ашиглуулах, нийтэд түгээх зориулалтаар ашиглахыг зөвшөөрөхгүй.

3. Төлбөртэй унших эрх

Төлбөрийн хэмжээ, хүчинтэй хугацаа болон тухайн багцад багтах үйлчилгээ нь худалдан авалт хийх үед цахим хуудсанд харагдах нөхцөлөөр үйлчилнэ.

Төлбөр амжилттай баталгаажсаны дараа тухайн багцад хамаарах төлбөртэй агуулгад нэвтрэх эрх идэвхжинэ.

Paper & Tonic-ийн унших эрх нь нэг удаагийн төлбөрөөр идэвхжих бөгөөд автоматаар сунгагдахгүй. Унших эрхийн хугацаа дууссаны дараа хэрэглэгч хүсвэл дахин төлбөр төлж сунгана.

Paper & Tonic нь үнэ болон багцын нөхцөлд цаашид өөрчлөлт оруулж болно. Ийм өөрчлөлт нь өмнө нь төлбөр төлж, хүчинтэй байгаа хугацаанд хэрэглэгчийн авсан эрхийг буцаан өөрчлөхгүй.

4. Цуцлалт болон төлбөр буцаалт

Унших эрх автоматаар сунгагддаггүй тул хэрэглэгч тусгайлан цуцлах шаардлагагүй. Хугацаа дуусмагц төлбөртэй унших эрх дуусна.

Цахим агуулгад нэвтрэх эрх төлбөр баталгаажсан даруйд эхэлдэг тул ашиглаж эхэлсэн хугацааны төлбөрийг ердийн нөхцөлд буцаан олгохгүй.

Гэхдээ давхар төлбөр хийгдсэн, Paper & Tonic-ийн системийн алдааны улмаас төлбөр төлсөн боловч үйлчилгээ авах боломжгүй болсон болон хуульд төлбөр буцаан олгохоор заасан бусад тохиолдолд хэрэглэгч бидэнтэй холбогдож хүсэлт гаргаж болно.

5. Агуулгын ашиглалт

Төлбөр төлсөн нь Paper & Tonic-ийн агуулгын зохиогчийн эрхийг хэрэглэгчид шилжүүлсэн гэсэн үг биш.

Төлбөртэй унших эрх нь тухайн хэрэглэгч агуулгыг хувийн хэрэгцээндээ унших эрх юм.

Бичвэрийг бүтнээр нь хуулбарлах, screenshot эсхүл PDF хэлбэрээр бусдад тараах, өөр платформд дахин нийтлэх, төлбөртэй агуулгыг нийтэд нээлттэй болгохыг зөвшөөрөхгүй.

Агуулгын ашиглалттай холбоотой дэлгэрэнгүй нөхцөлийг “Зохиогчийн эрх” хэсгээс үзнэ үү.

6. Редакцийн агуулга

Paper & Tonic нь нийтэлсэн агуулгын үнэн зөв байдал, эх сурвалж, редакцийн боловсруулалтад зохих анхаарал тавина.

Гэсэн хэдий ч нийтлэгдсэн агуулга нь ерөнхий мэдээлэл, редакцийн болон сэтгүүл зүйн зориулалттай бөгөөд тухайн салбарын мэргэжлийн хууль зүй, санхүү, хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн зөвлөгөөг орлохгүй.

Нийтлэлд илэрхийлсэн зочин зохиогч, ярилцагч болон бусад хувь хүний байр суурь нь заавал Paper & Tonic-ийн редакцийн байр суурийг илэрхийлэхгүй.

7. Үйлчилгээний хэвийн ажиллагаа

Бид цахим хуудсыг хэвийн, найдвартай ажиллуулахыг эрмэлзэнэ.

Засвар үйлчилгээ, техникийн доголдол, гуравдагч талын үйлчилгээний тасалдал болон бидний хяналтаас гадуурх нөхцөлөөс шалтгаалан цахим хуудас түр хугацаанд ашиглах боломжгүй болж болно.

Ноцтой болон удаан үргэлжилсэн доголдол хэрэглэгчийн төлбөртэй үйлчилгээнд шууд нөлөөлсөн тохиолдолд бид асуудлыг боломжит зохистой хэлбэрээр шийдвэрлэнэ.

8. Бүртгэлийг хязгаарлах

Энэхүү үйлчилгээний нөхцөлийг ноцтой эсхүл давтан зөрчсөн, төлбөртэй агуулгыг зөвшөөрөлгүй тараасан, үйлчилгээний хэвийн ажиллагаанд зориудаар халдсан тохиолдолд Paper & Tonic тухайн бүртгэлд хандах эрхийг хязгаарлах боломжтой.

9. Нөхцөлийн өөрчлөлт

Paper & Tonic энэхүү үйлчилгээний нөхцөлийг үйл ажиллагаа болон хууль эрх зүйн шаардлагатай уялдуулан шинэчилж болно.

Материаллаг өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн огноог энэ хуудсанд байршуулна.

10. Холбоо барих

Үйлчилгээ, төлбөр, бүртгэлтэй холбоотой асуудлаар:

Paper & Tonic / August River LLC
Цахим хуудас:
 paperandtonic.com
Имэйл: readers@paperandtonic.com