Үндсэн булан

Signature

Хувийн туршлага, дурсамж, ажиглалтаас эхэлсэн бичвэрүүд. Нэг хүний амьдралаас эхэлсэн ч цаашлаад олон хүнд танил мэдрэмж, асуулт, өөрчлөлтийг хөндөнө.

Бичвэрүүд · 11 бичвэр

Миний яг юу нь болохгүй байгаа юм бол оо?

Friends цувралын нэг ангид Чандлер найзуудтайгаа ярилцаж суухдаа гэнэт “Ер нь миний юу нь болохгүй байгаа юм бол?” гэж өөрөөсөө асуугаад, тэр дороо “Өө, үгүй ээ. Тэр сэдвийг өнөөдөр сөхөхгүй шүү” хэмээн өөрийгөө зогсоодог. Чандлерийн хэлсэн үг хөгжилтэй байсан болохоор ч тэр үү, эсвэл өөрт минь дэндүү танил асуулт байсан болохоор ч тэр үү, одоо ч гэсэн үе үе санаанд

Уншигчдад

Миний яг юу нь болохгүй байгаа юм бол оо?

Өнгөрсөндөө өргөх баярын хундага

Шинэ он гарах дөхөхөөр бид өнгөрсөнд туулсан бүхнээ өөрийн эрхгүй эргэн санадаг. Зарим нь хийсэн бүтээсэн зүйлсээ жинлэж, зарим нь алдсан, оносон бүхнээ дотроо дахин дахин тоолж сууна. Хэн нэгний хувьд энэ жил амьдралынх нь хамгийн хэцүү жил байсан байж магадгүй. Харин өөр нэгний маань хувьд урт хугацаанд тарьсан үрээ хураасан, өөртөө талархах шалтгаантай жил байсан ч байж мэднэ. Ямартай

Нээлттэй

Өнгөрсөндөө өргөх баярын хундага

Нүүдэллэх цаг боллоо

Special edition Нүүдэл гэдэг газар солих тухай биш. Харин нэг байрандаа гацахгүй байх тухай. Нүүдэл гэдэг зориг.Танил орчноо эвдэж, танихгүйг сонгох шийдвэр. Нүүдэл гэдэг хүлээн зөвшөөрөл.Байгальтай маргахгүй байх ухаан. Нүүдэл гэдэг тэнцвэр.Илүүдлээ орхиж, хэрэгтэйгээ авч явах шийдвэр. Нүүдэлчид хол амьдардаг.Гэхдээ жилдээ заавал нэг удаа амар мэндээ мэдэлцдэг. Хуучин улирлын тоосыг гөвнө.Босгоо цэвэрлэнэ. Бэлэн болно. Цаг

Нээлттэй

Нүүдэллэх цаг боллоо

Цэцэг авдаг өдөр

Special edition Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд цэцэг авдаг. Албан байгууллагууд баярын арга хэмжээ зохион байгуулж, ресторанууд дүүрч, сошиал орчинд мэндчилгээ тасрахгүй. Олон хүний хувьд энэ өдөр хаврын эхлэлтэй давхцсан, дулаан уур амьсгалтай баяр мэт өнгөрдөг. Гэхдээ энэ өдөр анхнаасаа цэцэгний тухай байгаагүй. Монгол хэл дээр энэ өдрийг “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” гэж нэрлэдэг. Энэ нэр нь өөрөө

Нээлттэй

Цэцэг авдаг өдөр

Зорилготой байх нэрийн дор

Би үеийнхэн дундаа үргэлж амбицтай, ирээдүйтэй гэж дуудуулдаг хүүхэд байлаа. Сурлага сайтай, идэвхтэй, зорилготой. Хичээлээс гадуур юманд оролцоно, өөрийгөө хөгжүүлэх тухай ярианд дуртай. Тэр насанд ийм тодорхойлолт магтаал мэт сонсогддог. Зорилготой байна гэдэг өөрөө хангалттай утга учиртай юм шиг санагддаг байв. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ тодорхойлолт дотор би өөрийгөө бүрэн багтааж чадахаа больсон. Ямар нэг зүйл хийж, ямар

Нээлттэй

Зорилготой байх нэрийн дор

Тахалд өртсөн нь

... Би насанд хүрээд, том болоод бүх зүйл аяндаа ойлгомжтой болчих байх гэж итгэдэг байв. Нэг л өглөө сэрэхэд бүх асуултын хариултыг олчихсон, амьдралын зүг чиг тодорхой болчихсон байх юм шиг санагддаг байлаа. Гэтэл яг насанд хүрэх тэр мөчөөс эхлээд би нэгэн хачирхалтай, зовуурьтай тахалд өртсөн юм. Үүнээсээ салахын тулд би олон зүйл оролдож үзэв. Өөрийгөө таних ном уншина, өөрийгөө хөгжүүлэх

Нээлттэй

Тахалд өртсөн нь

Намайг энд хүргэсэн хүмүүс

Олон жилийн турш би амьдралынхаа тухай нэгэн түүхийг өөртөө ярьж иржээ. Тэр түүхэнд би шаргуу хөдөлмөрлөсөн. Боломж гарч ирэхэд бэлэн байсан. Зарим чухал мөчид зөв шийдвэр гаргаж, хийх ёстой зүйлээ хийсэн байдаг. Энэ түүх худлаа биш. Гэхдээ сүүлийн үед надад нэг бодол улам их төрөх болсон юм. Миний өөртөө ярьдаг энэ түүх үнэн байж болох ч бүрэн гүйцэд биш байж

Нээлттэй

Намайг энд хүргэсэн хүмүүс

Нэр өгсөн бүхэн хязгаартай

Бид аливааг ойлгохын тулд эхлээд нэр өгдөг. Нэртэй бол танил, хянаж болох мэт санагдана. Тиймээс бид юмсыг ангилж, тодорхойлж, хүрээ тогтоож байж санаа амардаг. Өөрийгөө “Би бол ийм хүн.” гэж тодорхойлно. Бусдыг ч ялгаагүй. “Тэр бол тийм л хүн.” Нийгэм ч энэ логикоор ажилладаг. Хэн нэгэн ээж, хэн нэгэн удирдагч, хэн нэгэн нухацтай, хэн нэгэн хөгжилтэй. Бид харилцаандаа, карьертаа нэр

Нээлттэй

Нэр өгсөн бүхэн хязгаартай

Шинэ эхлэлд донтсон амьдрал

Би арван жилийн хүүхэд байхаасаа нэг ийм синдромтой болсон юм. Шинэ хүн болох. Бүхнийг шинээр эхлэх. Гэхдээ тэр шинэ хүн болж эхлэх өдөр маань заавал долоо хоногийн, сарын эсвэл бүр жилийн хамгийн эхний өдөр байх ёстой. Тэгэхгүй л бол шинэ хүн болж болохгүй. За ирэх нэг дэхь өдрөөс л яг өглөө эрт босъё, яг өдөрт 100 үг цээжилье, яг бясалгал

Нээлттэй

Шинэ эхлэлд донтсон амьдрал

Зан чанар зээлэхээ больсон нь

Би өглөө нүдээ нээмэгцээ л бусад хүмүүс өглөөний цайндаа юу уусныг, өнөөдөр юу өмссөнийг, ямар нэг сэдвийн талаар юу гэж бодож байгааг нь харсаар, уншсаар нэг мэдэхэд өөрийнхөө талаар төдийлөн мэдэхээ больсон байв. Аливаа зүйлийн талаар миний өөрийн бодол түрүүлж төрөхөө больж, харин аль хэдийн өөр хэн нэгний хэлсэн үзэл бодол санаанд орно. Зүгээр л мэдээлэл гэж боддог байсан ч

Нээлттэй

Зан чанар зээлэхээ больсон нь

Бидний өвдөлтөөсөө сурдаг зүйлс

"Ертөнц зовлонгоор дүүрэн ч, түүнийг даван туулах хүчээр бас дүүрэн."— Hellen Keller ... Сэтгэл өвдөх мэдрэмж аймаар. Энийгээ болиулаач ээ, ямар нэгэн аргаар болиулъя аа гээд ямар ч хамаагүй дээд хүчнээс өвдөг сөгдөөд гуймаар мэдрэмж. Тэгээд хачирхалтай нь, яг тэр хоолой боогдож байгаа, гар хөлөө ч хөдөлгөх хүч гарахгүй байгаа их сэтгэлийн өвдөлтийг мэдрээд, даваад гарсны дараа юмсыг харах

Нээлттэй

Бидний өвдөлтөөсөө сурдаг зүйлс