Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 29

Paper & Tonic нь уншигчдынхаа хувийн мэдээлэл, нууцлалыг хүндэтгэнэ.

Энэхүү бодлого нь paperandtonic.com цахим хуудсыг ашиглах, бүртгэл үүсгэх, төлбөртэй унших эрх авах болон бидэнтэй харилцах үед цуглуулж болох мэдээлэл, түүнийг хэрхэн ашиглах талаар тайлбарлана.

Paper & Tonic-ийг “Аугуст Ривэр” ХХК эрхлэн ажиллуулна.

1. Бид ямар мэдээлэл цуглуулж болох вэ?

Үйлчилгээг ашиглах үед дараах мэдээллийг цуглуулж, боловсруулах боломжтой:

  • нэр, цахим шуудангийн хаяг;
  • бүртгэл болон унших эрхтэй холбоотой мэдээлэл;
  • төлбөрийн төлөв, гүйлгээтэй холбоотой шаардлагатай мэдээлэл;
  • бидэнтэй холбогдох үед таны өгсөн мэдээлэл;
  • цахим хуудасны хэвийн ажиллагаанд шаардлагатай техникийн мэдээлэл.

Бид банкны карт болон банкны нууц мэдээллийг өөрийн системд хадгалахгүй.

2. Мэдээллийг юунд ашиглах вэ?

Бид таны мэдээллийг:

  • бүртгэл үүсгэх, удирдах;
  • төлбөртэй унших эрхийг баталгаажуулах;
  • үйлчилгээтэй холбоотой мэдээлэл хүргэх;
  • таны асуулт, хүсэлтэд хариулах;
  • цахим хуудасны ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;
  • хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх

зорилгоор ашиглана.

Newsletter болон редакцийн шинэ мэдээллийг хүлээн авахаас хүссэн үедээ татгалзах боломжтой.

3. Холбоо барих

Нууцлал болон хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, хүсэлтээ:

Paper & Tonic / August River LLC
paperandtonic.com

readers@paperandtonic.com

хаягаар илгээнэ үү.