Нойргүй шөнийн бичвэрүүд

Эврика!

Эврика!

Насанд хүрээд анх удаа хэн нэгэнтэй үнэхээр ойр дотно, нухацтай үерхэх үеэрээ би нэг нээлт хийсэн юм. Хорин нэгэн настай байсан санагдана.

Эрдэмтэд олон жил бодож, судалж явсан зүйлсийнхээ хариуг гэнэт олчихоод цаасаа дээш шидэн “Эврика!” гэж хашхирдаг дүр зураг кинон дээр их гардаг даа. Минийх мэдээж тийм сүртэй нээлт байгаагүй. Ямар нэг шинэ хууль, нэр томьёо ч биш. Ердөө хэдхэн үг байсан.

Хамгийн хачирхалтай нь би тэр үгийг өөртөө хэлээгүй юм.