A kiss on your forehead

Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байвал хаанаас нь ч хамаагүй эхлээрэй.

Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байвал хаанаас нь ч хамаагүй эхлээрэй.

Заримдаа хийх ёстой зүйлсээ бодож суусаар юу ч хийж чадалгүй өдөр өнгөрөөх үе бий.

Угаалтуурт овоорсон аяга таваг, хариу бичээгүй зурвасууд, дуусгалгүй орхисон ажил, хэд хоног хойшлуулсан жижиг сажиг зүйлс. Аль нэгийг нь барьж аваад хийчихэж болох ч яагаад ч юм бүгдийг нь зэрэг бодоод, алийг нь түрүүлж хийхээ шийдэж чаддаггүй. 

Тэгээд эхлэхээсээ өмнө төлөвлөж гарна. Юуг нь түрүүлж хийх вэ, хэдий хугацаа зарцуулах вэ, яаж хийвэл илүү амархан байх вэ гэж. Ингэж бодож суутал анхандаа тийм ч хэцүү санагдаагүй зүйлс хүртэл төвөгтэй болж хувирна. 

Уг нь аяга тавгаа угаахын тулд эхлээд нэг аяга л барьж авахад болох байв.