Хүн бол хүний ирээдүй юм.
Жан-Поль Сартрын Үгс номыг уншиж байгаад нэг өгүүлбэр дээр хэсэг саатав.
“Хүн бол хүний ирээдүй юм.”
Яагаад ч юм энэ өгүүлбэр яг одоо, бидний амьдарч буй цаг үед уншихад онцгой содон санагдана. Учир нь сүүлийн хэдэн жил ирээдүйн тухай ярих бүрдээ бид хүний тухай гэхээсээ илүү технологийн тухай ярьдаг болсон мэт. Хиймэл оюун ухаан хэр хол хөгжих бол, ямар ажлуудыг орлох бол, роботууд юу хийж чаддаг болох бол, бидний хийдэг зүйлсээс хэдийг нь машин илүү хурдан, илүү хямд, бүр илүү сайн хийдэг болох бол.
Эдгээр асуултын араас нэг түгшүүр бараг үргэлж дагалдана.
Хэрэв машин бидний хийдэг зүйлсийг хийж чаддаг болчихвол хүн юу хийх юм бэ?