Нойргүй шөнийн бичвэрүүд

Танихгүй хүмүүсийн танил мэдрэмж

Танихгүй хүмүүсийн танил мэдрэмж

Гудамжинд алхаж явахдаа зөрж өнгөрөх хүмүүсийг хааяа ажигладаг юм. Хэн нь хаашаа явж байгаа бол, юу бодож байгаа бол, өнөөдөр ямар өдөр өнгөрүүлсэн бол гэж.

Нэг нь ажилдаа яарч, нөгөө нь ажлаасаа харьж яваа байх. Хэн нэгэн нь дөнгөж сайхан мэдээ сонсчихоод баяртай алхаж байхад, өөр нэгэн нь хэн нэгэнтэй муудалцчихаад ууртай явж байж ч мэднэ. Гудамжинд зөрж өнгөрсөн тэр хүмүүсийн тухай би бараг юу ч мэдэхгүй. Тэд ч бас миний тухай юу ч мэдэхгүй.

Гэхдээ нэг өдөр алхаж яваад бид ер нь ямар адилхан юм бэ гэж бодогдов.